Дархлаажуулалт 74.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-02 13:33:27

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт 74.2 хувьтай байна. Тодруулбал, аймгийн хэмжээнд 12-оос дээш насны 60129 иргэн байгаагаас эхний тунд 50163 буюу 83.6 хувь, хоёр дахь тунд 44645 иргэн буюу 74.2 хувь нь хамрагджээ. Хүүхдүүдийн дархлаажуулалтын хувьд эхний тунд 12 настай 11.8 хувь, 13 настай 11.6 хувь, 15 настай 12.3 хувь, 16 настай 64.2, 17 настай хүүхдүүдийн 63.5 хувь нь хамрагдсан гэж ЭМГ-аас мэдээллээ. 

Дархлаажуулалтыг Хэрлэн сумын гурван ӨЭМТ болон 13 сумын ЭМТ-ийг түшиглэн зохион байгуулж байна. Түүнчлэн дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд вероссел, астразеника вакциныг сонголттойгоор БОЭТ-ийн Төрөх тасгийн B1 давхар, БТСГ, МСҮТ, ДБЭХС ТӨХК-ийн спорт зааланд ирж хийлгэх боломжтой юм. 

Холбоотой мэдээ