Алтанбулаг боомтын зорчигч тээврийг энэ сарын 7-31-нд түр зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-07-02 12:52:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Алтанбулаг боомтын зорчигч тээврийг энэ сарын 7-31-нд түр зогсоох шийдвэр гаргажээ.


Тодруулбал, дэлхий нийтэд коронавирусний мутацлагдсан хувилбар тархаж байгаа тул эрсдэлээс сэргийлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин ачаа тээврийн урсгал хэвийн явах аж.

Холбоотой мэдээ