Голд живж байсан 5 иргэний амь насыг аварлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Аврах ангийн алба хаагчид зургадугаар сарын 28-наас энэ сарын 4-ний хугацаанд голд живж байсан 5 иргэний амь насыг аварчээ.
Мөн голд суусан 3 автомашиныг татаж гарган аюулгүй болгож, аврах ангийн алба хаагчид 3 удаа дуудлагаар 3 иргэний амь насыг аварсан байна. Түүнчлэн, гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 4551 иргэнд хүргэж, 1773 ширхэг гарын авлага тараан, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 1185 автомашиныг холдуулжээ.
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхээр нийслэлийн Аврах анги, дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах анги, цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид Хэрлэн, Тэрэлж голын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгааг ОБЕГ-аас мэдээлэв.