Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 500 гаруй иргэн саналаа өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-27 12:34:28

Сонгуулийн тухай хуулийн дагуу маргааш өглөө 9 цагаас орой 22 цаг хүртэл зөөврийн битүүмжилсан хайрцгаар санал авна. Дундговь аймагт 524 иргэн зөөврийн хайрцагаар санал өгнө.

Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон, Дайчилгааны тухай хуулиар нийтийн дайчилгаанд хамрагдсан иргэд зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгнө. Мөн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамалууд зөөврийн хайрцагаар саналаа өгөх юм байна.

T. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ