Сүүлийн 24 цагт халдварын 28 тохиолдол нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн нэг хоногт коронавируст халдварын 28 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тодруулбал, аймгийн төвд 23, Гурванзагалд хоёр, Баяндунд хоёр, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна. Ийнхүү Чойбалсан сумаас бусад бүх суманд халдварын тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийт 804 тохиолдол болсноос 523 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Эмчлүүлж байгаа иргэдийн 229 нь хөнгөн, 42 нь хүндэвтэр, зургаа нь хүнд байгаа аж. Гэрийн тусгаарлалтад 628 иргэн, тусгаарлан ажиглах байранд 2089 иргэн байна.