Мөрөн суманд 12 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-27 16:04:51

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  төр, сүм хийдийн харилцааг зохицуулах журам баталж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж сүм хийдийн зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай олгож байхаар шийдвэрлэжээ.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн сүүлийн хуралдаанаар Хөвсгөлийн эрхүүд сүм, Шадүвлин хийд 2 жилийн хугацаатай зөвшөөрлөө авч  Мөрөн суманд 12 сүм хийд албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.

Журам батлагдсанаас хойш Мөрөн суманд Мөрөнгийн хүрээ гандандаржаалин хийд, Хутагт лам хийд, Очир амгалан дацан, Тавшисүмбэрлэн хийд зэрэг будда чиглэлийн 4 хийд, Мөрөн Халлелүяа, Амийн үнэн, Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, 7 дахь өдрийн Адвентист сүм, Амьд үг зэрэг христ урсгалын 5 сүм, Монголын бахайчуудын үндэсний Оюун санааны чуулганы Хөвсгөлд дэх салбар бахай урсгалын чиглэлээр 1 сүм тус бүр зөвшөөрөл авчээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 


 


 

Холбоотой мэдээ