350 иргэнд PCR шинжилгээ хийснээс 20 тохиолдол батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-08 19:22:24

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 350 иргэнд PCR шинжилгээ хийснээс 20 тохиолдол батлагдлаа. Халдвар бүртгэгдсэн сумдаар нь харвал, нийт 824 тохиолдлын 519 нь аймгийн төвд, Цагаан-Овоод 48, Сэргэлэнд 24, Баяндунд 22, Матадад 19, Баянтүмэн, Баян-Уулд тус бүр 12, Дашбалбарт зургаа, Халх голд дөрөв, Хөлөнбуйр, Гурванзагалд тус бүр гурав, Булган, Чулуунхороотод тус бүр хоёр, зөөвөрлөгдсөн 148 тохиолдол байна. Үүнээс 545 иргэн эдгэрч гарсан байна.  

Өнөөдрийн байдлаар ковидын тасгуудад 283, тусгаарлан ажиглах байранд 251, гэрийн тусгаарлалтад 1415 иргэн байгаа бол халдварын голомтот бүс нутгаас 194 иргэн иржээ.  

Аймгийн Онцгой комиссоос шуурхай ажилласны үр дүнд сүүлийн өдрүүдэд халдварын тархалт буурах хандлагатай байгаа  боловч УОК-оос гаргасан шийдвэрээс үүдэж халдварыг хяналтгүй алдах вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд их байна.   

Холбоотой мэдээ