Сингапурын хөрөнгө оруулалтаар шинэ кабинеттай боллоо

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 16:36:23

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 4-р сургууль нь  Лингафоны кабинетийг шинээр нээж ашиглалтад орууллаа.

Тус танхимыг нээхэд Дэлхийн зөн олон улсын байгууллагын Өвөрхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр Сингапур улсаас 32 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. 
Тухайлбал багш, сурагчдын хичээл заах, сурах орчин нөхцөлийг бүрэн шийдэж, иж бүрэн компьютер, чихэвч, дотоод сүлжээний утас зэргээр тоноглогдсон ширээ, проектор, дэлгэцээр Лингафоны кабинетийг тохижуулсан бөгөөд сурагчдын сурах идэвхи нэмэгдэж, сонсох, ярих чадварыг түлхүү хөгжүүлэх боломж нэмэгдсэн хэмээн тус сургуулийнхан хэлж байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд