Бич жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-07-15 08:05:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын 5. Бархасвадь гараг. Харцага одтой, нэг цагаан мэнгэтэй, хөх хулгана өдөр. Дашнямтай өдөр.

 

Барилдлага: Хотол чуулган

 

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

 

Суудал: Огторгуй

 

Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн.

 

Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Холбоотой мэдээ