"Спутник-V" вакцины 20 мянган тунг хүлээж авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-07-15 11:17:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс ОХУ-ын "Спутник-V" вакцины 20 мянган тунг өчигдөр хүлээж авлаа. Энэхүү вакциныг эм хангамжийн "Монгол Эмимпэкс концерн" оруулж ирсэн юм. Ингэснээр "Спутник-V" вакцины эхний тунгаа авсан иргэд бүрэн тундаа хамрагдах боломжтой болж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

Ингэхдээ "Спутник" вакцины хоёр дахь тунг өнөөдрөөс эхлэн нас харгалзахгүй тарьж эхэлж байна.. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ, "Спутник вакцины хоёрдугаар тунг өнөөдрөөс эхлэн нас харгалзахгүй тарьж эхлэх чиглэлийг ЭМЯ-наас өгсөн. Гэхдээ дархлаажуулалтын зарим цэг төв агуулахаас вакцины татан авалтаа хийж амжаагүй байх шиг байна. Маргаашнаас эхлээд вакцинжуулалтын бүх цэгт "Спутник" вакцины хоёр дахь тунг хийлгэх боломжтой" гэв.

Түүнчлэн 12-16 насны хүүхдүүдийн вакцинжуулалт түр хугацаанд зогссон талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Вакцинд хамрагдаж амжаагүй хүүхдүүдийг хэзээнээс дархлаажуулж эхлэх талаар тодруулахад "Одоогоор тодорхой болоогүй байна" гэлээ. 


Холбоотой мэдээ