Нийслэлд өнөөдөр 14 цэг ажиллаж 3108 иргэнийг вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-07-15 12:23:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вакцинжуулалтын цэгүүд 7 дугаар сарын 14-нөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. 12-17 насны хүүхдийн хоёрдугаар тунгийн вакцин, 18-аас дээш насны иргэд болон зорилтот бүлгийн иргэдийн вакцинжуулалтыг хийж байна. 

Дархлаажуулалтын цэгүүдэд 20 багийн 141 эмч, ажилчид ажиллаж 3108 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Манай улс ОХУ-ын "Спутник-V" вакцины 20 мянган тунг өчигдөр хүлээж авснаар тус вакцины эхний тунгаа авсан иргэд бүрэн тундаа хамрагдах боломжтой болж байна. "Спутник" вакцины хоёр дахь тунг өнөөдрөөс эхлэн нас харгалзахгүй тарьж эхэлж байна.









Холбоотой мэдээ