Дадлагaжигч ажилтнаар бүртгүүлсэн иргэд сургалтад хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-28 10:06:02
oyuka_hu@yahoo.com

Япон улс руу дадлагжигч ажилтнаар явах 18-39 насны иргэдийг бүртгэх бүртгэл өнөөдөр дуусна.

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон улсын Хөдөлмөр, Хамгаалал, Эрүүл мэнд, Нийгмийн халамжийн яам хооронд байгуулсан гэрээний дагуу дадлагжигч ажилтан бүртгэх ажлыг улс даяар эхлүүлсэн. Үүний дагуу Орхон аймагт энэ сарын 23-28-ыг дуустал Хөдөлмөрийн хэлтэст бүртгэж байна.

Бүртгүүлсэн иргэдийг Хөдөлмөрийн яамны харьяа Төрийн өмчийн Мэргэжлийн сургалтын байгууллагуудын сургалтад хамруулж тэнцсэнийг нь Япон улс руу гэрээгээр явуулна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ