Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1.9 хувиар суларчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-20 10:35:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны 5 дугаар сард 2849.57 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 хувиар суларч, өмнөх сарынхаас 0.01 хувиар чангарсан байна.


Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны 5 дугаар сард 442.99 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.5, өмнөх сарынхаас 1.5 хувиар суларлаа.


Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 38.50 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 хувиар, өмнөх сарынхаас 2.8 хувиар суларсаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Холбоотой мэдээ