Халдварын тохиолдол огцом нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-20 17:59:13

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Өнөөдөр өглөөний байдлаар 33 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, шинж тэмдгийн дуудлагаар Буйр нуурт амраад ирсэн хоёр иргэн, “Найнги” ХХК-ийн нэг ажилтан, Хөлөнбуйр сумын постод ажиллаж байсан нэг иргэн, БОЭТ-д шинжилгээ өгсөн нэг иргэн, Цагдаагийн газрын нэг сонсогч гэсэн нийт зургаан тохиолдол хүн амын дундаас, бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн гэж мэдээлэв.  

806 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бол эмчлүүлж байгаа 235 иргэний 25 нь биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Ковидын тасгуудад 235, тусгаарлан ажиглах байранд 225, гэрийн тусгаарлалтад 2331 иргэн байна.

Холбоотой мэдээ