Агаарын ачаа тээвэр өсөж, зорчигч тээвэр буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-07-21 18:31:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр агаарын тээврээр энэ оны  эхний хагас жилд 1.9 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 511.3 тонноор буюу 35.8 хувиар өссөн байна.


Агаарын тээврээр оны эхний хагас жилд давхардсан тоогоор 58.1 мянган хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 238.9 (80.4 хувиар) мянган хүнээр буурчээ. Орон нутагт зорчигчид 36.4 (62.6%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 123.2 (77.2%) мянган хүнээр мөн буурсан байна. Олон улсад зорчигчид мөн оны эхний хагас жилд 21.7 (37.4%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 115.7 (84.2%) мянган хүнээр буурав.


Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2021 оны эхний хагас жилд 72.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.5 (16.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна.


Холбоотой мэдээ