Завханд коронавирусний батлагдсан тохиолдол 1735 болжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-07-21 19:47:13

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр коронавирусний батлагдсан 13 тохиолдол бүртгэгдлээ.

-“Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 55 иргэний PCR шинжилгээг хийснээс 13 иргэн халдвар авсан нь батлагдаж, нийт тохиолдол 1735 боллоо. Өнөөдөр 13 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 1436 хүн эдгэрээд байна. Шинээр бүртгэгдсэн 13 тохиолдлыг сум тус бүрээр нь ангилбал, Улиастай суманд 9, Алдархаанд гурав, Тэс суманд нэг иргэн халдвар авчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эмнэлэгт 302, гэрээр 42 иргэнийг эмчилж байна.

Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хөнгөн 90, хүндэвтэр 166, биеийн байдал нь хүнд хоёр, маш хүнд хоёр хүн байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ