Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд 833,3 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-22 12:03:40

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 2020-2021 онд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд 833,3 сая төгрөг зарцуулаад байна. Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас 54,7, гамшгаас хамгаалах сангаас 141,8, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, байгаль хамгаалах сангаас 109,3, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 43,6 сая төгрөгийн зардал гаргасан байна. Мөн орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжээс 376,7 сая төгрөг зарцуулжээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас 19,6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж.

Аймаг, орон нутгийн Онцгой комисст албан байгууллага иргэдээс 87,5 сая төгрөгийн бараа материал буюу халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний хандив өргөсөн байна.

Холбоотой мэдээ