Сум, өрхийн эмнэлэгт оношилгооны төхөөрөмжийг нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-22 23:44:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад оношилгоо хийх боломж бүрдлээ. Эрүүл мэндийн сайдын 2021 оны төсөвт батлагдсан тоног төхөөрөмжүүдээс 148 сая төгрөгийн өртөг бүхий гурван нэр төрлийн 16 ширхэг тоног төхөөрөмжийг Өвөрхангай аймаг дахь эрүүл мэндийн салбарт нийлүүлээд байна. Гематологи хагас автомат анализатор долоон ширхгийг, биохимийн хагас автомат анализатор дөрвөн ширхгийг, шээсний анализатор таван ширхгийг хүлээн авч, 12 сум, нэг өрхийн эрүүл мэндийн төвд олгоод байгаа юм.

Ингэснээр 18 сум гематологи, биохими, шээсний шинжилгээ, гурван өрхийн эрүүл мэндийн төв гематологи шинжилгээг тус тус хийх боломжтой болжээ. Гематологи хагас автомат анализатор нь цусан дахь 24 үзүүлэлтийг, биохимийн хагас автомат анализатор нь 20 үзүүлэлтийг, шээсний анализатор нь шээсний 11 үзүүлэлтийг оношилдог аж.

Холбоотой мэдээ