КАЗИНФОРМ агентлагаас МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-23 11:45:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан Казахстан улсын Казинформ олон улсын мэдээллийн агентлагийн дарга Аскар Умаров баярын мэндчилгээ дэвшүүллээ. 


Эрхэм хүндэт хатагтай Б.Ганчимэг танаа

Казинформ олон улсын мэдээллийн агентлагийн нэрийн өмнөөс МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд дэвшүүлж буйг минь хүлээн авна уу.

Өнгөрсөн онд мөн Казинформ агентлагийн 100 жилийн ой тохиосон. Бидний хувьд та бүхнээс нэг жилээр ахмад ч гэсн мэргэжлийн ур чадвар, ажил үүрэгтээ үнэнч байдлын хувьд эн чацуу агентлагууд юм.

МОНЦАМЭ 1921 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Монгол Улс дахь мэдээллийн хамгийн нэр хүндтэй агентлаг, олон улсын тавцанд мэдээллийн найдвартай эх сурвалж гэдгээрээ танигдаж ирсэн билээ.

МОНЦАМЭ, Казинформ Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын /ОАНА/ хүрээнд бат бэх харилцааг үүсгэн хөгжүүлсэн. Ийнхүү бидний түншлэл Монгол, Казахстаны тал бүрийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн түүхтэй.

Энэхүү завшааныг тохиолдуулан МОНЦАМЭ агентлагийн мэргэжил нэгт нөхдөддөө эрүүл энх, цуцашгүй хүсэл зориг, сонирхолтой санаа сэдлээр дүүрэн байхыг хүсэн ерөөж байна.

Зуун жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсье.

Казинформ агентлагийн дарга Аскар Умаров


Холбоотой мэдээ