ЁНАП агентлагаас МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

Монголын мэдээ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-23 11:58:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын ЁНАП агентлагийн гүйцэтгэх захирал бөгөөд Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллага /ОАНА/-ын ерөнхийлөгч ноён Чо Сун Бүг баярын мэндчилгээ дэвшүүлэв.


Сайн байна уу? Намайг Чо Сун Бү гэдэг. Миний бие БНСУ-ын ЁНАП агентлагийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Юуны өмнө, Монгол Улсын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны зуун жилийн ойн баярын мэндчилгээг чин сэтгэлээсээ хүргэж байна.


МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Монгол Улсын хамгийн нэр хүндтэй, найдвартай хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсаар ирсэн. Тус агентлаг нь улс орны дотоодод өрнөж буй үйл явдлуудын талаарх мэдээ мэдээллийг гадаад дахь уншигчдад төдийгүй Монголын ард түмэнд хүргэхэд цонх мэт чухал үүргийг гүйцэтгэсээр ирсэн билээ.


МОНЦАМЭ агентлаг нь Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын /ОАНА/ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.


МОНЦАМЭ агентлагийн дарга, хатагтай Б.Ганчимэг нь 2019 оны 11 дүгээр сард БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан ОАНА-гийн Ерөнхий ассамблейд оролцохоор манай улсад айлчилж байв. Цаашид МОНЦАМЭ агентлаг нь ОАНА-гийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.


ЁНАП, МОНЦАМЭ агентлагууд нь БНСУ, Монгол Улсыг төлөөлж буй гол мэдээллийн байгууллагуудын хувьд өнгөрсөн урт хугацааны туршид нягт хамтын ажиллагаагаа хадгалсаар ирсэн. Цаашид хоёр агентлаг хоёр талын хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


Монгол Улсын мэдээллийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны зуун жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлэхийн ялдамд тус агентлагийн цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

Холбоотой мэдээ