640 гаруй хавх хураан авч хууль бус агнуураас урьдчилан сэргийлжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-07-23 15:20:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай" аяны хүрээнд 640 гаруй хавх хураан авч хууль бус агнуураас урьдчилан сэргийлжээ. 


Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан 2016 оноос "Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай" аяныг өрнүүлжээ. Энэхүү аяны хүрээнд баруун таван аймгийн хэмжээнд 2016 оноос хойш хураагдсан болон Эко клубын сурагчдын иргэдээс цуглуулсан 640 гаруй хавхыг Говь-Алтай аймагт төвлөрүүлсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн санхүүжилтээр хураасан хавхны төмрөөр ирвэс, гүем, сандал зэрэг бүтээлүүдийг хийлгэсэн бол үлдсэн 175 хавхыг Цагдаагийн газар, МХГ, БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр хавхыг тасдаж дахин ашиглах боломжгүй болгон устгалд оруулжээ. Цаашид энэхүү аяныг жил бүр үргэлжлүүлэн ажиллах болно хэмээн холбогдох албанаас мэдээлэв. Сонирхуулахад судалгаагаар, хавханд жилд дунджаар 10 амьтан, мал, тэжээвэр амьтад ордог гэсэн тооцоо судалгаа байдаг аж.


Холбоотой мэдээ