"Багануур","МЦХ" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-23 18:06:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 31 ХК-ийн 703, 490 ширхэг хувьцааг 191.2 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Багануур" (BAN+14.29%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH+9.57%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст ББСБ" (VIK-10.18%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-10.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын (ХОС)-гийн 30,845 нэгж эрхийг 7.8 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаас 100 мянган төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.07 хувиар өсөж, 32420.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,910,506,760,752.74 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ