"Мандал Ирээдүйн өсөлт" сан 40 тэрбумын захиалга аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-26 17:49:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Мандал Ассет Менежмент ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулсан "Мандал Ирээдүйн өсөлт" хамтын хөрөнгө оруулалтын сан нь нийт 50 тэрбум хүртлэх төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааг явуулж байна. СЗХ-ноос зөвшөөрснөөр тус арилжаа энэ оны 6 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд явагдах юм. 

Сангийн нэгж эрхийн танилцуулгад заасны дагуу 50 тэрбум хүртэлх хөрөнгийн 47.5 сая ширхэг нэгж эрх буюу 47,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг олон нийтээс татан төвлөрүүлэх юм. Үлдэх 2.5 сая ширхэг нэгж эрх буюу 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үүсгэн байгуулагч хөрөнгө оруулалтын менежментийн компани болох "Мандал Ассет Менежмент" ХХК-аас оруулах юм. 

Энэ оны 7 дугаар сарын 22-ны байдлаар тус сан нь олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгийн 80-аас дээш хувьтай тэнцэх дүн буюу 40 гаруй тэрбум төгрөгийн захиалгыг олон нийтээс хүлээн аваад байна. "Мандал ассет менежмент ҮЦК" ХХК-ийн энэ оны 7 дугаар сарын 21-ний тоот албан бичгээр арилжааны нөхцөлд зарим өөрчлөлт оруулах хүсэлтийн дагуу олон нийтийн захиалгын явц 100 хувь буюу 47,5 тэрбум төгрөгийн үнийн дүнд хүрсэн тохиолдолд захиалга хүлээн авах үйл ажиллагааг энэ оны 8 дугаар сарын 10-наас өмнө хааж, захиалга өгсөн хөрөнгө оруулагчдын захиалгыг бүрэн биелүүлэхээр боллоо. "Мандал ассет менежмент ҮЦК" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг эндээс үзнэ үү. 


Холбоотой мэдээ