Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-07-26 18:25:57
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.
Энэ сарын 26-наас 08 дугаар сарын 02-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр аймгийн зарим нутгаар энэ сарын 27, 28-нд дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно гэж УЦУОШТ-ийн мэдээллээ. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
Борооны үед үер усны эрсдлээс болгоомжтой байхыг иргэдэд анхааруулж байна.
Холбоотой мэдээ