“Уран дөш” зуслан номын сантай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-28 15:51:30

Хөвсгөл аймгийн Уран дөш зуслан энэ жил 36 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус зуслан жилд мянга гаруй хүүхэдг хүлээн авдаг бөгөөд энэ зуны  2 дахь ээлжийн хүүхдүүдээ хүлээн авлаа.

Зуслангийн багш нар энэ жил Найрамдал зуслангийн туршлагыг судлаж хүүхдүүд амрангаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой номын сан нээн ажиллуулжээ. Номын сан нь одоогоор хамгийн сүүлийн үеийн 600 гаруй номын фондтой болсон бөгөөд амрагч хүүхдүүд байгалийн цэвэр агаарт амрангаа ном унших боломж нээгджээ.Тус аймагт хүүхэд багачуудын амрах ганцхан зуслан нь “Уран дөш” бөгөөд мэргэжлийн багш нар хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нэг ээлжиндээ 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ