"Ковид-19" халдварын 1115 шинэ тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-27 11:39:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт 7408 сорьцод шинжилгээ хийснээс "Ковид-19" халдварын 1115 шинэ тохиолдол бүртгэгдэж 2233 иргэн эдгэрлээ.


Эдгээрээс Улаанбаатар хотод 357, хөдөө орон нутагт 758 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийтдээ 7 хүн халдварын улмаас нас барсан талаар ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.



Холбоотой мэдээ