ГССҮТ-ийн эмч нар улаан бүсэд мэс заслын эмчилгээ хийлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
uransolongo49@gmail.com
2021-07-27 15:53:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын энэ үед Гэмтэл согог судлалын үндэсний төв(ГССҮТ)-ийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд мэс заслын эмчилгээ амжилттай хийлээ.


Тодруулбал, ковидын халдвараар оношлогдсон 51 настай иргэний тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй хийж гүйцэтгэжээ.

 

Тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ, болон ковидын тасагт ажиллаж байгаа 7 дугаар багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч Адъяасүрэн, Мөнхтулга нар хамтран ажиллалаа.




Р.Батхишиг

 

 

Холбоотой мэдээ