Сүүлийн 24 цагт 20 тохиолдол нэмж батлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-28 13:52:24

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 209 хүнд PCR шинжилгээ хийгдсэнээс 18 тохиолдол, 37 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийгдсэнээс 2  тохиолдол батлагдаж, нийт 246  шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 20 байна. Үүнд: Цэнхэр 2, Жаргалант 4, Эрдэнэбулган 14 байна.

Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 2441 боллоо. 

Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23, дэлгэсэн орны тоо - 659.

COVID-19 өвчний  улмаас нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 289

Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн тоо: 218

ӨЭМТ-ийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа хүний тоо: 71

Эмчлэгдэн гарсан хүний тоо : 2147 / 87.9 хувь /

Холбоотой мэдээ