Санал хураалт дуустал согтууруулах ундаа худалдахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-28 18:00:15

 Өнөөдрөөс эхлэн 3 өдөр Дундговь аймагт архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоод байна.

Сонгуулийн тухай хуулиар санал авах өдөр зарим аж ахуйн нэгжийн үйл  ажиллагааг зогсоож хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Засаг дарга хяналт тавьж ажиллахыг заасан байна. Тодруулбал, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулах болон гадаа талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг худалдаа үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хориглох юм.

 Энэ дагуу аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ захирамж гаргаж, зургадугаар сарын 28-30-ны өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон бөгөөд захирамжийг хэрэгжүүлж ажиллах үүргийг Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд өгчээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ