Францын жүдочид Японы багийг ялж, олимпын алтан медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр /2021.07.31/ болж,
дэлхийн шилдэг 12 орны шигшээ баг өрсөлдөж, олимпын аваргын төлөөх тулаанд Япон,
Францын багууд хүч, ур чадвараа сорьж дэвжээний эздийг 4:1-ээр ялж аварга
боллоо.
Энэхүү олимпын багийн тэмцээний хүрэл медалийг Герман, Израилийн шигшээ
багууд шалгарч Токиогийн олимпын хүрэл медалийн эздээр тодорлоо.
Токиогийн олимпын жүдо бөхийн холимог багийн тэмцээнд өрсөлдсөн Монголын
шигшээ баг Оросын багийг хожсон ч Германы шигшээ багт 2:4-өөр ялагдаж, 7 дугаар байрт шалгарч тэмцээнээ
дуусгалаа.