Орон нутагт бүртгэгдсэн нийт халдварын 22 хувь нь Баян-Өлгийд ногдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-07-31 15:42:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт тандалтын журмаар болон ойрын хавьтлын 512 иргэнд ПГУ, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 171 тохиолдол шинээр батлагдав гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Энэ нь Монгол Улсын хэмжээнд орон нутагт бүртгэгдсэн нийт халдварын /776/ 22 хувийг тус аймаг эзэлж байна гэсэн үг юм.

Ийнхүү Баян-Өлгий аймагт батлагдсан нийт тохиолдлын тоо 2013 боллоо. Бүртгэгдсэн 171 тохиолдлыг задалж үзвэл Өлгий суманд шинээр халдвар авсан 144, Булган суманд 7, Бугат суманд 5, Баяннуур суманд 3, Дэлүүн, Толбо, Цэнгэл сумуудад тус бүр 1, Улаанхус суманд 6 иргэн байна.  

Нийт батлагдсан тохиолдлын 987 нь эдгэрчээ. Одоо 1022 иргэн эмчлүүлж байгаа.

Үүнээс аймгийн Ковид эмнэлэгт 171, сумуудын ЭМТ-үүдэд 58 /Булганд 16, Ногооннуурт 8, Дэлүүнд 1,  Алтайд 1,  Цэнгэлд 21, Улаанхуст 11/ хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 793 иргэн гэртээ эмчилгээ авч байна.

Эмчлэгдэж байгаа иргэдээс 919 хүний биеийн байдал хөнгөн, 92 хүнийх хүндэвтэр, 12 иргэнийг хүнд, 1 хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ