"Алтан утас" зээгт наамлын үзэсгэлэн Улаанбаатар хотод болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 17:32:49

Монгол Улсын уран хатгамалч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт А.Цэрэнхүү агсаны нэрэмжит “ Алтан утас” зээгт наамлын бүтээлийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо болно.

10-аар сарын 8-11-ний өдрүүдэд Монголын уран зургийн галлерейд зохион байгуулах эл үзэсгэлэнд 15 сумын урчуудын урласан 70 гаруй бүтээлээс гадна Монгол Хатгамалч А.Цэрэнхүү агсны урласан торгон утсаар хатгасан алдар гавьяатай хүмүүсийн хөрөг, зээгт наамлын бүтээлүүд дэлгэгдэх юм байна. 

Соёлын бүтээлч үйлвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өмнөговь аймаг Монгол үндэсний уран хатгамал “Зээгт наамал” урлалыг соёлын нэрийн бүтээгдэхүүнээ болгосон юм. 

С.Сумьяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд