Баян-Өлгийд коронавирусний халдварын 324 тохиолдол шинээр батлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-03 17:02:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт ойрын хавьтлын 339 иргэнийг ПГУ, ойрын хавьтлын болон сайн дурын 433 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад 324 тохиолдол шинээр батлагдав гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Ийнхүү тус аймагт батлагдсан нийт тохиолдлын тоо 2721 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудын 281 нь Өлгий суманд бүртгэгджээ. Харин Бугат суманд 10, Сагсай суманд 1, Толбо суманд 5, Улаанхус суманд 11, Цэнгэл суманд 4, Цагааннуур тосгонд 10, Хотгор багт 1 иргэнээс тус тус халдвар илэрсэн аж.

Аймгийн хэмжээнд идэвхтэй 452 голомтын байгаа ба Ковидын эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг, сумын ЭМТ-үүд, Пазылет дотуур байр болон гэртээ 1508 эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ