“Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-06 15:31:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, зөвлөх Б.Мягмар нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн удирдагч Виктор Лутенког хүлээн авч уулзлаа.


ХНХЯ, НҮБ-ын ШХБ хамтран хөдөлмөрийн динамик загварыг ДТН аргачлалаар хэрэгжүүлэх юм. “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төсөл хэрэгжүүлэхээр Улаанбаатар, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийг сонгосон. Иймд НҮБ-ын ШХБ-аас НЗДТГ-тай хамтран хөдөлмөрийн динамик загварыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх чиглэлээр урт хугацааны гэрээ байгуулах хүсэлтэйгээ уулзалтын үеэр Виктор Лутенко онцлов.


ХНХ-ын дэд сайд С.Зулпхар “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон хоёр аймагт хүсэлт илгээсэн. Одоо нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрвэл есдүгээр сараас төслөө эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээжээ.


Санал болгосон төслийн талаар дотооддоо хэлэлцэн, зөвшилцөж, шийдэлд хүрсний дараа хариу мэдэгдэх тухайгаа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.


Монгол дахь НҮБ-ын ШХБ-аас сүүлийн жилүүдэд дотоодын шилжилт хөдөлгөөний талаар төрөл бүрийн судалгаа хийж, шилжилт хөдөлгөөний учир шалтгаан, үр дүн, тулгарч буй асуудлуудыг нь нарийвчлан судалжээ. Цаашид хамтарч ажилласнаар судалгааны үр дүнг дэлгэрэнгүй танилцуулан, төсөл, хөтөлбөрүүдэд ашиглах боломжтой аж.

Холбоотой мэдээ