Төв аймагт сонгуулийн ирц 23,2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-29 14:16:16
Yesukheitumur Tumurbaatar

Өглөө 7.00 цагт эхэлсэн УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгууль 12 цагийн байдлаар гарсан хүндрэлгүй, хэвийн үргэлжилж байна.

Төв аймгийн Сонгуулийн хорооны мэдээлснээр 60681 сонсогч хамрагдахаас 14089 нь санал өгч, 23,2 хувь байна. Ирц ихтэй сумыг Алтанбулаг 35 хувиар тэргүүлж байгаа бол Баян-Өнжүүлд 10 гаруй хувь байна.

Харин аймгийн төв, Зуунмодод 11743 сонгогч байгаагаас 2714 сонгогч санал өгч, ирц 23,1 хувь байгаа юм.

Зарим сум бороотой байгаа ч явц хэвийн, ямар нэг хүндрэл үүсээгүй байгаа аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Холбоотой мэдээ