Эмч, эмнэлгийн ажилчдын ажлын ачааллыг бууруулах шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-09 15:30:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын 21 дүгээр хуралдаан 8 дугаар сарын 8-нд хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргажээ.

Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар тус аймагт хайрьцангуй буурах хандлагатай байгаатай холбогдуулан эмч, эмнэлгийн ажилчдын ажлын ачааллыг багасгах, амраахын тулд сумдад халдвартай нь батлагдсан 4 хүртэлх цөөн тооны иргэдийг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэн эмчлэх шийдвэр гаргасан байна.

Энэ сарын 8-ны байдлаар тус аймагт коронавирусний халдварын 1402 тохиолдол 15 суманд бүртгэгдэж, 1303 иргэн эдгэрч, зургаан хүн нас баржээ.

Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Өндөршил зэрэг 7 суманд халдвар гарч, бусад 8 суманд халдвартай нь батлагдсан бүх иргэдээ эмчилж, гэрийн тусгаарлалтад гаргасан байна.

Өчигдрийн байдлаар аймгийн хэмжээнд 104 хүн эмчлэгдэж байгаагаас 99 хүн хөнгөн хэлбэрээр өвчилж, 3 хүний биеийн байдал хүндэвтэр, нэг хүний бие хүнд, маш хүнд оноштой нэг хүн байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Холбоотой мэдээ