110 багш "Боловсролын удирдлагын магистр"-ын зэрэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-13 16:26:18

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 110 багш "Боловсролын удирдлагын магистр"-ын зэрэгтэй боллоо.

Тус аймагт магистрийн түвшний боловсролтой багш, эмч нарын тоог нэмэгдүүлэхээр МУБИС, Глобал удирдагч дээд сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Нийт 250 багш, эмчийг орон нутагт сургаж суралцагчдад сургалтын төлбөрөөс 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юмэ Энэ удаад “Глобал удирдагч” дээд сургуулийн “Боловсролын удирдлагын магистр” зэргийг 110 багш дүүргэж ромбо дипломоо гардаж авлаа.

Энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга, ЗДТГ, "Глобал Удирдагч" Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Өмнөговь аймагт боловсрол, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, багш оюутан сурагч солилцох, төрийн албан хаагчийг сургаж мэргэшүүлэх, ахисан түвшинд сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Холбоотой мэдээ