Өмнөд Африкаас 989.2 грамм "мөс" улсын хилээр нэвтрүүлснийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-16 13:27:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөд Африкийн улсаас 989.2 грамм "мөс" буюу метамфетамин бодисыг энэ сарын 11-нд улсын хилээр нэвтрүүлснийг Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-ны алба хаагчид илрүүлэн шалгаж байна.


ЭЦА-наас хар тамхитай тэмцэх ажлынхаа талаар өнөөдөр танилцуулсан бөгөөд энэ үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. Энэ гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Д, Баянзүрх дүүрэгт оршин суудаг Э нарыг холбогдуулан шалгаж байна. Э-д өнөөдөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шалгалтын явцад тухайн этгээд урьд нь Хонконгт хар тамхи мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд Монгол Улсад 2020 онд ирсэн нь тогтоожээ.


ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригтбаатар, “Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт, 143 хүнийг холбогдуулан шалгаж байна. Хар тамхи хураан авсан бодисын хэмжээ өмнөх оныхоос хоёр дахин өссөн" хэмээв.

Холбоотой мэдээ