Японы долоон мужид онцгой байдал тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-08-17 17:47:26

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар коронавирусний халдварын улмаас тогтоож буй онцгой байдлын дэглэмийн хамрах хүрээг өргөтгөж, хугацааг нь сунгах шийдвэр гаргажээ.

Одоогоор нийслэл Токио хот болон таван мужид энэ сарын эцэс хүртэл онцгой байдлын дэглэм хэрэгжиж байгаа юм. 

Эрх баригчид цаашид өөр долоон мужид онцгой байдал тогтоохоор төлөвлөж байгаа бөгөөд уг шийдвэр баасан гаргаас хэрэгжиж эхэлнэ. 

Ингэснээр халдвартай тэмцэх эрчимжүүлсэн арга хэмжээ улс даяар 16 мужийг хамрах бөгөөд бүх арга хэмжээг есдүгээр сарын 12 хүртэл сунгахаар болжээ.

Түүнчлэн онцгой байдал тогтоосон бүс нутгуудын удирдлагын зүгээс зоогийн газар, шөнийн цэнгээний газруудад согтууруулах ундаагаар үйлчлэхээ зогсоохыг уриалж, худалдааны төв болон аливаа үйл ажиллагаанд илүү хатуу хязгааарлалт тогтооно. 

Токио хотод коронавирусний халдварын 4300 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар тус хотын засаг захиргаанаас өнөөдөр мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 1700 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Үүний зэрэгцээ улсын хэмжээнд коронавирусний хүнд хэлбэрээр өвчилсөн хүний тоо нэмэгдсээр байгаагаас гадна халдварын ийм тохиолдлын тоо таван өдөр дараалан хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. 

Холбоотой мэдээ