Баянбүрдийн тойргийн замыг хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг Баянбүрдийн тойргийн зам засварын ажлын сүүлийн хэсэг болох урд хэсгийг өнөөдөр 23.00 цагаас энэ сарын 23-ны 07.00 цаг хүртэл хаана.
Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө.