Дундговь аймгийн Луус суманд нэр дэвшигчдийн санал тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-30 01:42:06

Дундговь аймгийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр нэг тойрогт дахин санал хураалт явуулах нөхцөл үүсчээ.

Аймгийн сонгуулийн хорооноос өгсөн урьдчилсан дүнгээр МАН-ын 18, АН-ын 14, МАХН- ын 1, бие даасан 1 нэр дэвшигч тус тус сонгогчийн олонхийн санал авсан байна. Харин 8 дугаар тойрог буюу Луус суманд МАН- аас нэр дэвшигч Б. Гантогтох болон бие даан нэр дэвшигч н. Доржпүрэв нар тус бүр 316 санал авч тэнцсэн учраас дахин сонгууль явуулах нөхцөл үүссэн байна.

Дундговь аймагт 22412 сонгогч буюу нийт сонгогчдын 75.56 хувь нь саналаа өгч, энэ удаагийн сонгууль 2012 оныхтой харьцуулахад ирц өндөртэй байлаа.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ