Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 83 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-08-24 17:38:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 386 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний халдварын 83 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 53, Жаргаланд 2, Баян-Уулд 1, Тонхилд 1, Гуулинд 1, Бугатад 5, Халиунд 9, Дэлгэрт 2, Алтайд 2, Чандманад 7 бүртгэгдэж, аймгийн хэмжээнд 3985 хүн ковидын халдвараар өвчилсөн байна.

Наймдугаар сарын 24-ний байдлаар коронавирусний халдварын улмаас 475 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 350 хүний биеийн байдал хөнгөн, 103 нь хүндэвтэр, 22 нь хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 23 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 3504 нь бүрэн эдгэрсэн байна. Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 38812, хоёрдахь тунд 35935 иргэн хамрагдаад байгаа ажээ.


Холбоотой мэдээ