Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөж паралимпын дээд амжилт тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-30 10:58:31

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг жинд хүч сорин өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг амжилттай өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын аварга болов.


Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг, гавьяат тамирчин Э.Содномпилжээ паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн, Монголын пауэрлифтингийн анхны тамирчин бөгөөд харин энэ удаа Токиогийн паралимпын аварга боллоо.


Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөж Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.


Холбоотой мэдээ