Таеквондоч Г.Болор-Эрдэнэ ганц оноогоор хожигдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээн өнөөдөр болж байгаа бөгөөд 3 дахь тойрогтоо Ганбатын Болор-Эрдэнэ өрсөлдөгчдөө ганц оноогоор ялагдлаа.
Монголын таеквондогийн баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Г.Болор-Эрдэнэ үүний өмнө Испани улсын таеквондоч Видал Алварез Алежандротой тулалдаж 33:11-ээр хожсон юм.