ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-03 20:21:57

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил 2020-2021 оны хичээлийн жилийн ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг нэг сая, бэлтгэсэн багш нарыг 500.000 төгрөгөөр тус тус урамшуулж хичээл зүтгэлийг нь үнэллээ.

Сэлэнгэ аймаг элсэлтийн шалгалтдаа 800 оноо авсан сурагчид, багш нарыг урамшуулан дэмжих энэхүү үйл ажиллагааг ийнхүү тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн тухайд өмнөх жилүүдээс ялгарах онцлог нь аймгийн хэмжээнд нийт таван сурагч нийгмийн ухааны мэдлэг хичээлээр 800 оноо авсан юм. Эдгээр сурагчдын гурав нь нэг багшийн шавь нар гэдгээрээ онцлогтой. Дээрх амжилт гаргасан багш, сурагчдыг тодруулбал:

Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн сурагч Ч.Дөлгөөн, мөн тус сургуулийн сурагч А.Халиун, Т.Сарнай. Мөн Сүхбаатар сумын лаборатори 4 дүгээр сургуулийн аймгийн аварга сурагч Б.Аминаа, Мандал сумын 3 дугаар сургуулийн сурагч Б.Арвинболор нар 800 оноо авч үе тэнгийн сурагчдаа манлайлан юм. Эдгээр сурагчдыг бэлтгэсэн Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн багш Б.Мягмарсүрэн 1.5 сая, Сүхбаатар сумын ахмад багш Ц.Гэлэгмаа, Мандал сумын 3 дугаар сургуулийн багш О.Сарантуяа нарыг тус бүр 500.000 төгрөгөөр тус тус урамшууллаа. 

Холбоотой мэдээ