Хариуцлагагүй уул уурхайг хаахаа мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-09-03 21:09:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлээгүй уул уурхайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдлээ. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулах бичиг баримтын бүрдэл дутуу, аюулгүй ажиллагааны нөхцөл хангаагүй, аймаг, орон нутагтай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээг биелүүлээгүй уул уурхайн компаниудыг удахгүй зарлаж, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооно гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Холбоотой мэдээ