"Жаргалтай амьдрал төв"-ийнхөн сумдад ажиллаж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-09-08 17:31:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Архины хамааралтай иргэдэд сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж хүргэдэг “Жаргалтай амьдрал” төвийн эмч сэтгэлзүйч нар Баянговь, Баянлиг, Баянцагаан суманд ажиллалаа. 

Тус төвийн эмч, сэтгэлзүйч нар хуваарийн дагуу Баян-Өндөр, Шинэжинст, Баацагаан, Жинст, Богд суманд ажиллах бөгөөд сэргээн засах, наркологийн тусламж үйлчилгээг үзүүлэх, арга аргачлалд сургах, зааварчилгаа өгөх, хамтарсан багийг чадавхжуулах ажлыг өрнүүлж байгаа юм.

Архинд донтогсдыг соён гэгээрүүлэх зорилго чиглэлтэй "Жаргалтай амьдрал" төв байгуулагдаад жил шахам хугацаа өнгөрч буй. Мөн хугацаанд зорилтот иргэдийг сайн дураар болон албадангаар бие, сэтгэл заслын эмчилгээнд хамруулж иржээ. Ингэхдээ зөвхөн архинд донтсон хүнийг биш гэр бүлийн хэмжээнд нөлөөллийн ажлуудыг тогтмол явуулж хэвшсэн байна.

Тодруулбал, Архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүний гэр бүлтэй нь тулж ажиллах, тэдний эрхийг нь ойлгуулах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, хөршийн харилцаа холбоог бүх шатанд бий болгох зэргээр архидалт, архидалтаас үүдсэн үр дагаврыг бууруулахаар ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ