Францын 32 мужид цаг агаарын аюулын улбар шар түвшинг зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-09-09 11:03:11

ПАРИС. /AFP/. Аадар бороо орж, үерийн аюул нүүрлэсэнтэй холбогдуулан пүрэв гарагт шилжих шөнө Францын 32 мужид цаг агаарын аюулын улбар шар түвшинг зарлалаа гэж Meteo France" үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ.


“Баруун өмнөд нутгийн Жер мужаас төвийн нутгийн хойд хэсэгт орших Сантр-Валь-де-Луар муж хүртэлх зурваст маш хүчтэй аадар бороо орж байгаа бөгөөд цагт дунджаар 30-60 мм хур тунадас, зарим газраар мөндөр орно” гэж цаг уурчид анхааруулсан байна.


Үүнээс гадна, баруун өмнөд нутгийн Ло Гаронн мужийн Ажен хотод гурван цагийн дотор 88 мм хур тунадас оржээ. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар хотын хэд хэдэн хороололд усны түвшин нэг метрээс давж, байшингуудын нэгдүгээр давхар, доод хонгил, газар доорх гараашууд, гудамжинд тавьсан автомашинууд усанд автжээ. Хэдийгээр ширүүн бороо бага зэрэг намжсан ч ус нэмэгдсээр байгаа аж. Ажен хотын удирдлагууд болон Ло Гаронн мужийн аврах албаныхан ширүүн борооны улмаас үерийн усанд автсан гудамжнуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна. Францын өмнөд хэсэгт орших Од, Тарн мужуудад гурван цагийн дотор 120 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байгаа аж.


Холбоотой мэдээ