Улаанбаатарт 30-32 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-03 12:42:11

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун өмнөөс 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 30-32 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.  

Холбоотой мэдээ