Сэлэнгэ аймагт нийт нас баралт 18 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-13 17:23:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт 359 сорьцод хийсэн PCR шинжилгээгээр 238 эерэг тохиолдол батлагдсан байна. Эдгээрийн 94 нь аймгийн төв Сүхбаатар суманд байгаа бөгөөд тус сумын хувьд нийт батлагдсан тохиолдол 2037 боллоо.

Мөн Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 39 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлсэн иргэдээс 77 хүн эдгэрч эрүүл болжээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 373 батлагдсан тохиолдол, 29 ойрын хавьтлын хамт эмчилгээ хяналтад байна. Мөн 15 суманд 1360 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байна. Эдгээрээс жирэмсэн 23 эх, 17 хүртэлх насны 43 хүүхэд, нэн хүнд гурав, хүнд тав, хүндэвтэр 37 тохиолдол тус тус эмчлүүлж байна. Өнгөрсөн өдөр "Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэртэй хавсарсан өвчний улмаас дахин нэг хүн өвдөж нас баржээ. Ингээд Сэлэнгэ аймагт нийт нас баралт 18 боллоо.

Холбоотой мэдээ